Sunday, March 13, 2011

Чинийхээ нулимсан дотор , , ,

Чинийхээ нулимсан дотор орж завилаад ертөнцийг бясалгаваас

Ертөнц намайг бясалгаж буйг мэдэрлээ, мэдрэхдээ

Үсийг чинь үнэрлэсэн салхи анхилам үнэрээр нь агаар дээр үүр засахад

Болор өнгөтэй болжмор болж тэр үүрний хаалган дээр тэмдэг болгон

Далавчныхаа өдийг сугалаад ХАЙР гэж томоор бичлээ

Сэтгэл нь хөдөлсөн сар хэт тонгойж бүгдийг тод харах гэсэндээ тэнгэрээс унаж

Арай ядан зүүгдэж хоцорсон саргар модон дээрээ суугаад уйлахад

Нулимс нь

Яг нулимстай чинь ижилхэн байсан

Бүр гайхахдаа би нулимсыг чинь алган дээрээ тавиад харьцуулж үзтэл

Нулимсных нь хацар дээр яг чинийх шиг минь хоёр мэнгэ

Нягтлан харваас гараа хөтлөлцөн зогсоод

Сар гэж нүдийг минь амрагтаа шивнэхэд

Дуу хоолой нь сормуусанд минь илбэгдэж

Сарны үртэс бүтээгээд цэцгийн дэлбээн дээр гоёлын даашинз өмсгөхөд л

Чинийхээ нулимсан дотор орж завилаад ертөнцийг бясалгаваас
Ертөнц намайг бясалгаж буйг мэдэрлээ

5 comments:

  1. yurunhiiduu goyo horonik.

    Chamaig daguulj dampuuraad hamag yumii ni alj bna gesen chin ugui yum bna. Ashgui dee.

    ReplyDelete
  2. Чинийхээ нулимсан дотор орж завилаад ертөнцийг бясалгаваас

    Ертөнц намайг бясалгаж буйг мэдэрлээ,

    ReplyDelete
  3. ХУУЧИН БАЙШИНГ НУРААЖ, ХУНДААМАН ДЭЭР НЬ ШИНЭ БАЙШИН БАРЬНА..

    ReplyDelete