Tuesday, January 3, 2012

Ердөө л агаар


Шилэн нүдтэй чиний ертөнцөд цонх бол ердөө л агаар
Агаар бол ердөө л агаар
Бас хоосрол
Сормуусан дээр чинь унах цасыг аажууханаар гартаа атгаад
уруул руу чинь үлээхэд
Будрах цасан бүгдээрээ л урууланд чинь хувирч бүхий л дэлхийг
Чиний өмнөөс энхрийлэн үнсэж байхад ч
Юу ч болоогүй мэт
Үнсэлт бол ердөө л агаар
Агаар бол ердөө л агаар гэж инээмсэглэн хэлж чадах
Чиний ертөнцөд, би ч бас ердөө л агаар байжээ
Шаналант агаар болохыг шаналан хүсэгч ердөө л агаар байжээ

5 comments:

  1. онгодыг чинь дуудах хувилгаан сахиус юмуу даа би чиний хэхэ

    ReplyDelete
  2. харин би л чиний хувилгаан байх даа,, онгод нь орохгүй болохоороо над дээр л ирж онгодоо дууддаг биздээ хэхэ

    ReplyDelete
  3. Та 2 их уулзаад байдгийн учир ийм бий вий хэхэ

    ReplyDelete
  4. сайн шүлэг жинхэн мэдрэмж

    ReplyDelete
  5. агаар болохыг шаналан хүсэгч ердөө л агаар байж... thumps up!~

    ReplyDelete