Шилэн нүдтэй чиний ертөнцөд цонх бол ердөө л агаар
Агаар бол ердөө л агаар
Бас хоосрол
Сормуусан дээр чинь унах цасыг аажууханаар гартаа атгаад
уруул руу чинь үлээхэд
Будрах цасан бүгдээрээ л урууланд чинь хувирч бүхий л дэлхийг
Чиний өмнөөс энхрийлэн үнсэж байхад ч
Юу ч болоогүй мэт
Үнсэлт бол ердөө л агаар
Агаар бол ердөө л агаар гэж инээмсэглэн хэлж чадах
Чиний ертөнцөд, би ч бас ердөө л агаар байжээ
Шаналант агаар болохыг шаналан хүсэгч ердөө л агаар байжээ
онгодыг чинь дуудах хувилгаан сахиус юмуу даа би чиний хэхэ
ReplyDeleteхарин би л чиний хувилгаан байх даа,, онгод нь орохгүй болохоороо над дээр л ирж онгодоо дууддаг биздээ хэхэ
ReplyDeleteТа 2 их уулзаад байдгийн учир ийм бий вий хэхэ
ReplyDeleteсайн шүлэг жинхэн мэдрэмж
ReplyDeleteагаар болохыг шаналан хүсэгч ердөө л агаар байж... thumps up!~
ReplyDelete